Тусламж
Түгээмэл асуулт, хариултууд. Хариултаа олоогүй бол бидэнтэй холбогдоорой.
Зар нийтлэх
Зар нийтлэхэд төлбөр шаардлагатай юу?
Үгүй. Offer.mn дээр зар нийтлэх нь бүрэн үнэгүй. Бүртгүүлээд “Зар нэмэх” товчийг дарахад хангалттай.
Хэрхэн зар нэмэх вэ?
Нэвтэрсний дараа дээд талын “Зар нэмэх” товчийг дарна. Зургаа оруулж, ангилал, гарчиг, тайлбар, үнэ, утасны дугаар, байршлаа бөглөөд “Зар нийтлэх” дарна. Зар тань шууд нийтлэгдэнэ.
Хэдэн зураг оруулж болох вэ?
Нэг зард 10 хүртэл зураг оруулна. Утсаар авсан том зураг илгээхээс өмнө автоматаар багасгагдах тул интернэт бага зарцуулна. Эхний зураг нүүр зураг болох бөгөөд одоор тэмдэглэж солих боломжтой.
Байршлаа хэрхэн тэмдэглэх вэ?
Хот/аймаг, дүүргээ сонгоно. “Миний байршил” товчоор одоогийн байршлаа автоматаар тодорхойлох, хаягаар хайх, эсвэл газрын зураг дээр дарж цэг тэмдэглэж болно. Газрын зураг дээрх цэг заавал биш.
Автомашины зар нэмэхэд юу анхаарах вэ?
Тээврийн хэрэгсэл ангиллаас машины төрлөө сонгоход үйлдвэрлэгч, загвар сонгох талбар гарч ирнэ. Жагсаалтад байхгүй бол “Бусад…” сонгоод бичиж оруулна. Гарчигтаа үйлдвэрлэсэн он, явсан км зэргийг бичвэл илүү хурдан зарагдана.
Зараа удирдах
Зараа хэрхэн засах, устгах вэ?
Хэрэглэгчийн цэснээс “Миний зарууд” руу орж, зарын хажуух “Засах” эсвэл “Устгах” товчийг дарна.
Бараа зарагдсан бол яах вэ?
“Миний зарууд” хэсэгт “Зарагдсан” товчийг дарна. Зар “Зарагдсан” тэмдэгтэйгээр харагдаж, хайлтын үр дүнгээс хасагдана. Хэрэв дахин зарах бол “Идэвхжүүлэх” дарна.
Зараа түр нуух боломжтой юу?
Тийм. “Нуух” товчийг дарвал зар бусдад харагдахгүй. Хүссэн үедээ дахин идэвхжүүлнэ.
Зар минь хэдэн удаа үзэгдсэнийг хаанаас харах вэ?
“Миний зарууд” хэсэгт зар бүрийн үзэлтийн тоо болон нийт үзэлт харагдана.
Худалдан авах
Зар оруулагчтай хэрхэн холбогдох вэ?
Зарын хуудсан дээрх “Дугаар харах” товчийг дарж утасны дугаарыг харна. Гар утаснаас дарвал шууд залгана.
Зарыг хэрхэн хадгалах вэ?
Зарын зураг дээрх зүрхэн тэмдгийг дарна. Хадгалсан зарууд “Хадгалсан” хэсэгт харагдана. Энэ үйлдэлд нэвтэрсэн байх шаардлагатай.
Хайлтыг хэрхэн нарийвчлах вэ?
Хайлтын хуудасны шүүлтүүрээр ангилал, байршил, үнийн хязгаар, шинэ/хэрэглэсэн эсэх, машины үйлдвэрлэгч, загвараар шүүж, үнээр эрэмбэлж болно.
Аюулгүй худалдаа
Луйварчдаас хэрхэн сэргийлэх вэ?
Барааг үзэлгүйгээр урьдчилж мөнгө шилжүүлэхгүй байх. Олон нийтийн, хүн олонтой газар уулзах. Хэт хямд үнэ, яаравчлуулсан хүсэлтээс болгоомжлох. Нууц үг, банкны мэдээлэл, баталгаажуулах кодоо хэнд ч бүү өг.
Сэжигтэй зар олж харвал яах вэ?
Зарын холбоосыг info@offer.mn хаягаар бидэнд илгээнэ үү. Бид шалгаж, журам зөрчсөн зарыг устгана.
Бүртгэл
Хэрхэн бүртгүүлэх вэ?
“Нэвтрэх” → “Бүртгүүлэх” хэсэгт нэр, и-мэйл, нууц үгээ оруулна. И-мэйлээр ирсэн холбоосыг дарж баталгаажуулна. Google бүртгэлээрээ шууд нэвтэрч бас болно.
Нэр, утасны дугаараа хэрхэн солих вэ?
Хэрэглэгчийн цэснээс “Тохиргоо” руу орж солино. Энд оруулсан утасны дугаар шинэ зар нэмэхэд автоматаар бөглөгдөнө.
Сурталчилгаа
Offer.mn дээр баннер сурталчилгаа байршуулах боломжтой юу?
Тийм. Нүүр хуудас, хайлтын хуудас, зарын хуудсанд баннер байршуулна. Үнэ, хугацааны талаар info@offer.mn хаягаар холбогдоно уу.
Хариултаа олсонгүй юу?
Бидэнд и-мэйлээр бичээрэй. Мөн үйлчилгээний нөхцөл-тэй танилцана уу.
Бидэнтэй холбогдох